Ч.Хишигдалай: Евро-5 стандартын АИ-92 бүтээгдэхүүнд шилжинэ

Ц.Чимэдцэеэ
2026-01-08

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөхцөл байдлын мэдээлэл өглөө. 

ОХУ-ын ес, БНХАУ-ын нэг  компанитай тус тус гэрээлэн 136,470 тнн АИ 92, 95 болон 148,090 тнн энгийн түлш, евро 5 түлшийг захиалжээ.

Өнөөдрийн байдлаар  нийтдээ 75604 тнн авто бензин, дизелийн түлш монгол улсын хилээр орж ирсэн. Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт шатахуун хэвийн түгээж байна.

Энэ оны эхний хоёр сард нийлүүлэхэд асуудал үүсэхгүй бол шатахууны хомсдол үүсэхгүй хэмээн мэдэгдлээ.

Мөн Газрын тосны газрын дарга Ч.Хишигдалай:

“Нийслэлийн шийдвэр, агаар, орчны бохирдлыг бууруулах бүсийн дагуу евро 5 стандартын АИ-92 бүтээгдэхүүнд шилжинэ. Энэ бол зөвхөн үнэтэй холбоотой асуудал биш. Дэлхий нийтийн чиг хандлага, хүрээлэн буй орчны бүрэн бүтэн байдлын асуудал. Нийслэл хотын хувьд 2026 онд шилжинэ гээд Байгаль, орчин уур амьсгалын сайдтай хамтран захирамж гаргасан үүнийгээ хэрэгжүүлээд явна. Үнийн хувьд литр тутамдаа 450-500 төгрөгийн зөрүүтэй. Энэ нь дээш доошоо хэлбэлзэнэ” гэв.

ОХУ-тай өрсөлдөхүйц үнээр нийлүүлэхгүй байгаа учраас нийлүүлэгчээ солонгоруулахад хязгаарлагдмал нөхцөл байдалтай байна.

Мөн өнгөрсөн онтой харьцуулахад хоёр дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр түлш захиалсан хэмээн мэдэээллээ. Өнгөрсөн жил сард 75-83 мянган тнн АИ92 бензиныг сард захиалж авдаг байжээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe