Тэйлор Свифт Америкийн хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнгийн ажилчдад 600 ам.долларын гарын мөнгө өгчээ

.Graph
2026-01-09

Дуучин Тэйлор Свифт (Taylor Swift) зул сарын өдөр буюу өнгөрсөн оны 12 дугаар сард сүйт залуу болох Америкийн хөлбөмбөгийн тамирчин Травис Келсийн (Travis Kelce) тоглолтыг үзэхээр ирэх үедээ Arrowhead цэнгэлдэх хүрээлэнгийн ажилчдад 600 ам.долларын гарын мөнгө бэлэглэжээ. Тус газрын ажилтан Робин (Robyn) өөрийн сошиал хуудастаа: 

Arrowhead-д болсон тоглолт дууссаны дараа Травис Келси, Тэйлор Свифт нарыг харсан. “Swift маш эелдгээр инээмсэглэн “Зул сарын баярын мэнд хүргэе, өнөөдөр бидний төлөө ажилласанд баярлалаа” гэж хэлээд гарын мөнгө өгсөн. Хариуд нь би тэгэлгүй яах вэ. Маш их баярлалаа, зул сарын мэнд гэсэн. Түүнийг явсны дараа хартал 600 доллар байсан. Энэ мөнгө бол бидний бүтэн хоёр долоо хоногийн цалин. Тиймээс би маш баярласандаа гэртээ ирээд л шууд уйлж орхисон. Үүнийгээ үнэхээр үрж чадахгүй байсан учраас нэгийг нь жаазалсан” хэмээн Тэйлорын Фен хуудастаа хуваалцжээ.

Робин энэхүү бичлэгээ нийтэлснийхээ дараа "Тэйлор, Травис хоёр бол үнэхээр гайхамшигтай сайхан сэтгэлтэй хүмүүс. Зул сарын баярын мэнд” гэжээ.

Үүнээс гадна Тэйлор өнгөрсөн 12 дугаар сарын сүүлээр аавыгаа хүндэтгэн “American Heart Association” байгууллагат нэг сая ам.доллар хандивлажээ. Энэ талаар мөн тус байгууллагын зүгээс мэдэгдэж, талархал дэвшүүлсэн байдаг. 


 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe