Орон нутгаас ирсэн 200 гаруй малын эмч нарын төлөөлөл төв талбайд жагсаж байна

.Graph
2026-01-12

Монголын үндэсний мал эмнэлгийн холбоо  мал эмнэлгийн салбарын орон нутгийн үйлчилгээний нөхцөлийг сайжруулж, тус салбарын төлөвлөгөөт санхүүжилтийг олгохыг шаардаж өнөөдөр буюу даваа гарагт тайван жагсаал өрнүүлж байна.

Жагсаалд 21 аймаг, 330 сумын малын эмч нарын 200 гаруй төлөөлөгч төр засагт дуу хоолойгоо хүргэж, тодорхой шаардлага хүргүүлж байна. Тэдний зүгээс:

Улсын болон орон нутгийн санхүүжилтийг тухайн жилд нь, гэрээнд заасны дагуу цаг тухайд нь өгөх, банкны ногоон зээл зэрэг бага хүүтэй зээлийг малын эмч нарт олгодог байх, цалин хөлс, ажлын нөхцөл байдлыг сайжруулах зэрэг шаардлагыг хүргүүлж байна.

Жагсагчдын мэдээлснээр 2025 оны санхүүжилт болон эмч нарын ажлын хөлсийг одоо болтол олгоогүй байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe