Иранд болж буй жагсаал ширүүсэж, амиа алдагсдын тоо 500-д хүрлээ

.Graph
2026-01-12

Иран улсад инфляцын өсөлт, валютын ханшийн огцом уналтын эсрэг эхэлсэн жагсаал хоёр дахь долоо хоногтоо үргэлжилж байна. Сүүлийн хэдэн өдөр жагсаал эрчээ авч, олон зуун хүн амиа алдлаа. АНУ-д төвтэй Хүний эрхийн байгууллагаас улс орон даяар 495 жагсагч, 48 аюулгүй байдлын ажилтан нас барсныг мэдэгдлээ. Мөн 10,600 хүнийг саатуулжээ. Жагсагчдын эсэргүүцэл өдөр ирэх тусам хурцдаж, нийслэл Техран хот дахь байшин барилгуудыг сүйтгэсээр байна.

Засгийн газрар жагсагчдын эсрэг хүч хэрэглэвэл АНУ хөндлөнгөөс оролцоно гэдгээ Ерөнхийлөгч Трамп сануулсаар байгаа юм. Бямба гарагт Трамп “Иранчууд эрх чөлөөг хүсэж байна. АНУ туслахад бэлэн” хэмээжээ. Харин Ираны эрх баригчид АНУ-ыг хөндлөнгөөс оролцсон тохиолдолд цэргийн баазуудыг нь онилох болно гэж анхаарууллаа.

Техранд буй BBC-ийн эх сурвалж ням гарагт:

“Энд байдал маш муу байна. Олон найзууд маань үхсэн. Гудамж цусаар будагдаж, яг л дайны талбар шиг болсон. Амиа алдагдсдын цогцсыг машинаар зөөж байна” 

Инфляцын өсөлтөөс үүдэлтэй эсэргүүцлийн жагсаалын босогчид Ираны удирдагч Аятолла Али Хаменеиг шашны засаглалаа зогсоо хэмээн шаардаж байна. BBC-ийн албан ёсны эх сурвалжийн хийсэн бичлэгт нас барагсдын цогцсыг уутанд хийн эгнүүлэн тавьсан харагдаж байна.

Эрх баригчид жагсагчдыг “бурхны дайсан” гэж нэрлэж, ийм нөхцөл байдалд хүрэхэд Израиль болон АНУ буруутай гэж үзжээ. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe