Ерөнхийлөгч Дональд Трамп: Иран улстай бизнес хийдэг улсууд АНУ-тай хийж буй бүх худалдаанд 25 хувийн татвар төлнө

.Graph
2026-01-13

Иран улсад инфляцын өсөлт, валютын ханшийн огцом уналтын эсрэг эхэлсэн жагсаал гурав дахь долоо хоногтоо үргэлжилж байгаа билээ. Одоогийн байдлаар ойролцоогоор 503 хүн бослогод өртөж амиа алджээ. Жагсагчдын эсэргүүцэл өдөр ирэх тусам хурцдаж, нийслэл Техран хот дахь байшин барилгуудыг сүйтгэсээр байна.

Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны эрх бартгчид жагсагчдын эсрэг хүч хэрэглэвэл АНУ хөндлөнгөөс оролцоно гэдгээ сануулсаар байгаа юм. Тэгвэл өчигдөр буюу даваа гарагт Трамп "Иран улстай худалдааны харилцаатай орнуудын бараа бүтээгдэхүүнд 25%-ийн татвар ногдуулна" гэж Truth хуудсаараа дамжуулан мэдэгдлээ. Тэрээр энэхүү мэдэгдлийг шууд хэрэгжүүлж эхэлнэ гэсэн боловч яг ямар худалдааны зам гэдгийг нь нарийн, тодорхой тайлбарлаагүй байна. 

БНХАУ бол Иран улсын хамгийн том худалдааны түнш улс юм. Тэдний худалдааны гол бүтээгдэхүүн бол газрын тос. Харин араас нь Ирак, Арабын Нэгдсэн Эмират Улс, Турк, Энэтхэг зэрэг улсууд ордог байна.

Эсэргүүцлийн жагсаал болж буй Иран улсад өнгөрсөн пүрэв гарагаас хойш интернэт тасарсан тул олон улсын сэтгүүлчид нөхцөл байдлын талаар баттай мэдээ, мэдээлэл авахад ихээхэн хүнд байгаа юм. Тус улсад байгаа эх сурвалжууд мэдээлэл дамжуулах боломжгүй нөхцөл байдалд оржээ. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe