Жанцангийн БАТБАЯСГАЛАН гэж хэн бэ

.
2024-03-04 78

Нийслэлийг удирдаж байгаа нэг номерын хүн Жанцангийн Батбаясгалан.

1,5 сая хүн амтай их хотын нийт иргэдийг төлөөлөн удирдах дээд байгууллагын толгойд нь сууж байгаа учраас түүнийг ийн нэрлэлээ. Тэр ямар зам мөрөөр гишгэж, энэ өндөрлөгт хүрэв. Хотын улс төрд нэг номерын хүн болох хэмжээний ур чадвар, билиг оюун түүнд байв уу.

Ж.Батбаясгалан 1983 онд төрж, Москва хотноо 779-р дунд сургуульд нэгдүгээр ангиа дүүргээд Улаанбаатарт ирж Эрдмийн ундраа цогцолбор сургуульд ерөнхий боловсрол эзэмшсэн. Тэр Түшээ дээд сургуулийн бүтээгдэхүүн. Эрхзүйч мэргэжилтэй. Удаад нь МУИС-ийн хууль зүйн сургуульд суралцаж Хууль зүйн магистр болсон. Улс төр- төрийн ажлын гараагаа 20 жилийн өмнө УИХ-ын тамгын газраас эхэлж, хоёр жил тамгын газарт ажиллажээ. Түүнийг Бадамжунайн далд хүн гэж улс төрийн хүрээнийхэн үздэг. Учир нь цагтаа Бадамжунайг гишүүн, сайд байхад нь тэр туслах нь байсан. Бадамжунай бойжуулж, Билигтийн өнгөн дээр нийслэлийн улс төртэй уясан гэж хэлж болно. 

2008 оны сонгуулийн дараа НИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга болсоноор нийслэлтэй, Улаанбаатарын улс төртэй холбогдсон. Түүнээс хойш нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга, Ерөнхийлөгчийн шашны зөвлөлийн гишүүн, Шүүхийн сахилгын хорооны гишүүн, НИТХ-ын МАН-ын бүлгийн ажлын албаны дарга, Засаг даргын орлогч, нийслэлийн засаг дарга бөгөөд улаанбаатар хотын захирагчийн үүрэг гүйцэтгэгчээр ажилласан намтартай.  Улс төрд 20 илүү жил болсон ч тэр олонд танигдаж чадаагүй нэгэн. Харин булбарай цагаан гартаа хар нүүрс атгаж, Утааг ялав гэсэн бичигтэй ганцхан постер түүнийг алдрын тавцанд гишгүүлсэн. Утааг ялсан гэдэг үндэслэлээр өөрөө өөртөө шагнал урамшуулал олгосон нь гэрэл цохиод удаагүй байна. Гэвч тэр энэ бүхний ард ухаантай жимийхийг илүүд үзэж чимээ аниргүй оршсоор... 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe