Иран улсад инфляцын өсөлт, валютын ханшийн огцом уналтын эсрэг эхэлсэн жагсаал гурав дахь долоо хоногтоо үргэлжилж байна. Сүүлийн хэдэн өдөр жагсаал эрчээ авч, олон мянган хүн амиа алдлаа. Хоёрхон хоногийн өмөн АНУ-д төвтэй Хүний эрхийн байгууллагаас улс орон даяар 495 жагсагч, 48 аюулгүй байдлын ажилтан нас барсныг мэдээлж байсан бол өнөөдөр буюу нэгдүгээр сарын 14-ны байдлаар тус улсын тусгай хүчнийхэн хүч хэрэглэснээр 2000 гаруй эсэргүүцэгч амиа алдаад байна.
Засгийн газар жагсагчдын эсрэг хүч хэрэглэвэл АНУ хөндлөнгөөс оролцоно гэдгээ Ерөнхийлөгч Трамп сануулсаар ирсэн бол Иранчуудад тусламж үзүүлэхээ амлалаа. АНУ-д төвтэй Хүний эрхийн байгууллагын баталгаажуулснаар 1850 жагсагч, Засгийн газартай холбоотой 130 ажилтан, есөн энгийн иргэн болон есөн хүүхэд амиа алджээ. Мөн Ираны эрх баригчид бараг хоёр долоо хоногийн өмнөөс интернэтийг бүхэлд нь хаасан байна.
Трамп Цагаан ордонд хийсэн мэдэгдэлдээ “Энэ маш ноцтой аллагын хэрэг шиг байна. Гэхдээ бид одоогоор тодорхой хэлж мэдэхгүй байна. Тоо баримттай болсны дараа бид арга хэмжээ авна” гэлээ. Мөн мягмар гарагт тэрээр Truth хуудстаа жагсагчдыг эсэргүүцлээ үргэлжлүүлэхийг уриалжээ.
Трамп өчигдөр буюу даваа гарагт Трамп "Иран улстай худалдааны харилцаатай орнуудын бараа бүтээгдэхүүнд 25%-ийн татвар ногдуулна" гэж Truth хуудсаараа мэдэгдсэн бол Ираны газрын тосны хамгийн том худалдан авагч БНХАУ Трампын уг шийдвэрийг буруушаасан утгатай мэдэгдэл гаргажээ.
Сэтгэгдэл үлдээх