Яаралтай албаны машинд зориулсан смарт чипийг нийслэл даяар нэвтрүүлнэ

.Graph
2026-01-14

НИТХ-ын дарга, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга А.Баяр дотоодын IT компаниудын төлөөлөлтэй уулзаж, яаралтай тусламж, цагдаа, онцгой байдлын автомашин хотхон, хороололд саадгүй нэвтрэх смарт чипийн төслийг нийслэлд хэрэгжүүлэх асуудлаар санал солилцлоо.

Тус смарт чипийг ДХИС-ийн багш Э.Баттөр санаачилж, ЦЕГ болон ШУТИС-ийн багш нарын хамтарсан баг бүтээжээ. Одоогоор Баянзүрх дүүргийн гэмт хэргийн дуудлага ихтэй 100 байршилд туршилтаар суурилуулж, амжилттай хэрэгжүүлж байна.

Нийслэлд одоогоор 1288 автомат хаалт бүртгэгдсэн бөгөөд уг системийг есөн дүүрэгт үе шаттайгаар нэвтрүүлэх зорилготой. 

НИТХ-ын дарга А.Баяр “Энэхүү смарт чипийг цагдаа, эмнэлэг, онцгой байдлын бүх автомашинд нэвтрүүлснээр нийслэлийн иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээ илүү шуурхай болно” хэмээн онцоллоо.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe