BTS хамтлаг эргэн ирэлтээ зарласнаар нэг тэрбум ам. долларын ашиг олно

.Graph
2026-01-14

К-поп хөгжмийн алдартай хамтлах болох BTS дөрвөн жил завсарласны дараа энэ онд дэлхийг тойрсон аялан тоглолтоороо эргэн ирэлтээ хийхээр болсон. Лондон, Токио, Мюнхен, Сидней, Лос Анжелес зэрэг хотуудыг хамарсан энэхүү тоглолт энэ жилийн томоохон тоглолтуудын нэг болох юм. Тэдний 2019 онд хийсэн аялан тоглолт K-pop хамтлагийн түүхэн дэх дээд амжилтыг тогтоосон бөгөөд нийтдээ 246 сая ам.долларыг олж чадсан юм. Хамгийн эхний бөгөөд хамгийн урт тоглолт дөрөвдүгээр сарын 9-нд Сөүл хот дахь Гоян цэнгэлдэх хүрээлэнд гурван шөнийн турш үргэлжлэх юм. Тасалбарыг нэгдүгээр сарын 22-нд худалдаалж эхэлнэ. Billboard-ийн тооцоолсноор тэд эргэн ирэлтээрээ ойролцоогоор нэг тэрбум ам.доллар олох магадлалтай байна. Үүнд аялан тоглолт, бараа бүтээгдэхүүн, цомгийн борлуулалт болон стримингийн орлогууд багтана. 2024 онд BTS хамтлаг завсарлага авснаас хойш тэдний харьяалагддаг Hybe-ийн орлого  37.5 хувиар буурчээ. 

BTS хамтлагийн  2026-2027 оны дэлхийн аялан тоглолтын хуваарь:

2026 он

  • 4-р сарын 9-нөөс 4-р сарын 11-12 - Өмнөд Солонгос, Гоян 
  • 4-р сарын 17-18 - Токио
  • 4-р сарын 25-26 - АНУ, Тампа 
  • 5-р сарын 2-3 - АНУ, Эль Пасо 
  • 5-р сарын 7, 5-р сарын 9-10 — Мексик, Мехико 
  • 5-р сарын 16-17 - АНУ, Стэнфорд
  • 5-р сарын 23-24, 5-р сарын 27 — АНУ, Лас Вегас
  • 6-р сарын 12-13 - Өмнөд Солонгос, Пусан
  • 6-р сарын 26-27 - Испани, Мадрид
  • 7-р сарын 1-2 - Бельги, Брюссель
  • 7-р сарын 6-7 - Их Британи, Лондон
  • 7-р сарын 11-12 - Герман, Мюнхен
  • 7-р сарын 17-18 - Франц, Парис 
  • 8-р сарын 1-2 - АНУ, Зүүн Рутерфорд
  • 8-р сарын 5-6 - АНУ, Фоксборо
  • 8-р сарын 10-11 - АНУ, Балтимор
  • 8-р сарын 15-16 - АНУ, Арлингтон
  • 8-р сарын 22-23 - Канад, Торонто
  • 8-р сарын 27-28 - АНУ, Чикаго
  • 9-р сарын 1-2, 9-р сарын 5-6 - АНУ, Лос Анжелес 
  • 10-р сарын 2-3 - Колумби, Богота
  • 10-р сарын 9-10 - Перу, Лима 
  • 10-р сарын 16-17 - Чили, Сантьяго
  • 10-р сарын 23-24 - Аргентин, Буэнос-Айрес
  • 10-р сарын 28, 10-р сарын 30-31 - Бразил, Сан Пауло
  • 11-р сарын 19, 11-р сарын 21-22 - Тайвань, Гаосюн
  • 12-р сарын 3, 12-р сарын 5-6 - Тайланд, Бангкок
  • 12-р сарын 12-13 - Малайз, Куала Лумпур
  • 12-р сарын 17, 12-р сарын 19-20, 12-р сарын 22 - Сингапур
  • 12-р сарын 26-27 - Индонез, Жакарта

2027 он

  • 2-р сарын 12-13 - Австрали, Мельбурн хот
  • 2-р сарын 20-21 - Австрали, Сидней 
  • 3-р сарын 4, 3-р сарын 6-7 - Хонконг
  • 3-р сарын 13-14 - Филиппин, Манила

 

Сэтгэгдэл үлдээх

Mongold ireesei🇲🇳🤍😭

Mdq

Дэмжих үү?

5 0

Mongolia 🇲🇳😭😔

Haliunaa

Дэмжих үү?

3 0

Mongold irhdun muu mongold

Sarangoo

Дэмжих үү?

1 0

Ямар гоё юм бэ 🤭

Mishka

Дэмжих үү?

2 0

🎧❤️‍🔥🥰

Anujin

Дэмжих үү?

3 0
Newsletter Subscribe