Д.Саяннямбуу: Нүдний хараанд өөрчлөлт орж, нэг юмыг хоёр болгож хардаг болсон

.Graph
2026-01-14

УИХ-ын гишүүн асан Цэрэнпунцагийн хүү Санжаачойпэл, “Эрэл”-ийн Эрдэнэбатын хүү Тэмүүлэн, Лувсандоржийн Алтан-Очир, "Говь" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Амарсайхан нар өнгөрсөн оны долоодугаар сарын 19-ний шөнө Хүүхдийн 100 орчимд хохирогч Д.С-ийн биед халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан хэрэг гарсан. Тухайн залууст холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өнөөдөр боллоо. Мөн хохирогч Д.С-ийг яллагдагчаар татжээ. 

Ц.Санжаачойпэлийн өмгөөлөгч Б.Мэргэний гаргасан хүсэлтийн дагуу шүүх хурлыг энэ сарын 29 хүртэл хойшлууллаа. Харин хохирогчийн хувьд БНСУ эмчилгээ хийлгүүлэн ирсэн бөгөөд нүдний хараанд нь өөрчлөлт орж, юмыг хоёр болгож хардаг болсон гэдгээ хэллээ. Мөн өөр юманд анхаарч чадахаа больж, өдөрт бага өвдөх нь л чухал болсон гэв.

 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe