Цагдаагийн ерөнхий газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас БНСУ-ын иргэд Монгол Улсын иргэдтэй хамтран цахим орчин ашиглан хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулж, их хэмжээний ашиг олсон байж болзошгүй хэргийг мөрдөн шалгажээ.
2026 оны нэгдүгээр сарын 08-нд БНСУ-ын 3, Монгол Улсын 6, нийт 9 иргэнийг дайчлан баривчилсан байна.
Мөрдөн шалгах ажиллагааг прокурорын байгууллагын зөвшөөрлийн хүрээнд явуулж, холбогдогч нарын байрлаж байсан орон байрнаас олон тооны гар утас, өндөр хүчин чадал бүхий компьютерүүд, банкны картууд, хадгаламжийн дэвтэр, олон улсын гүйлгээ хийх васко төхөөрөмж, гадаад болон үндэсний мөнгөн тэмдэгтүүдийг хураан авч, хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон байна.
Одоогоор мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын мэдүүлэгт үндэслэн холбогдогч нарт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн
Мөн мөрийтэй тоглоом зохион байгуулах, түүнд дэмжлэг үзүүлэх зорилгоор өөрийн төлбөр тооцооны данс, цахим мөнгө, виртуал хөрөнгө, харилцаа холбооны сүлжээний дугаар, цахим тодорхойлогч хэрэгслээ ашиглуулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17, 20.18, 20.19 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт тооцогдож, 1–3 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэгдэх эрсдэлтэйг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Сэтгэгдэл үлдээх