Дональд Трампын засаг захиргаа дэлхийн 75 орны иргэдэд цагаачлалын виз олголтыг тодорхойгүй хугацаагаар түдгэлзүүлэх шийдвэр гаргалаа. Энэхүү зохицуулалт нэгдүгээр сарын 21-ны өдрөөс эхлэн тодорхойгүй хугацаагаар хэрэгжихээр болжээ.
Тухайн улсын иргэд АНУ-д амьдрахдаа нийгмийн халамж, дэмжлэгт хамрагдах өндөр магадлалтай гэж үзсэн орнуудыг уг жагсаалтад багтаасан байна. Энэ дунд Монгол улс багтжээ.
Гэхдээ энэ арга хэмжээнд АНУ-д зөвхөн байнга оршин сууж, ажиллах зорилготой иргэдийг хамруулах бөгөөд аялал жуулчлалын болон богино хугацаанд ажиллах зорилготой иргэдэд виз олголт хэвийн үргэлжлэх юм байна.
Тус шийдвэр гэр бүлийн шалтгаанаар цагаачлал хүсэгчид буюу эцэг эх, гэр бүлийн хүн, хүүхдээ даган АНУ-д оршин суух зорилготой иргэдэд хүндхэн тусахаар байна.
Цагаачлалын виз олголтыг зогсоосон улсууд:
Сэтгэгдэл үлдээх