Венесуэл улсын улстөрч, ардчиллын төлөөх хөдөлгөөний удирдагч Мария Корина Мачадо өчигдөр буюу пүрэв гарагт Цагаан ордонд Трамптай уулзах үеэрээ Нобелийн энх тайвны шагналаа түүнд гардуулжээ. Энэхүү уулзалт нь тэдний анхны уулзалт байсан юм. Тэрээр тус шагналаа өнгөрсөн оны аравдугаар сарын 10-ны өдөр авсан юм.
Мачадо Цагаан ордноос гарсны дараа гадаа цугларсан дэмжигчидтэйгээ испани хэлээр ярилцаж, "Бид Ерөнхийлөгч Трампад найдаж болно" гэжээ. Харин Трамп шагналыг хүлээн авсан эсэх нь тодорхойгүй байна.
Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийгөө энэхүү шагналыг хүртэх эрхтэй гэдгээ удаа дараа мэдэгдэж байсан. Гэвч Нобелийн хорооноос Трамп Нобелийн хорооны эрхэмлэдэг олон улсын дэг журмыг зөрчиж байгаа тул түүнд энэхүү хүндтэй шагналыг өгөхгүй хэмээн мэдэгдэж байсан.
Мачадо өнгөрсөн долоо хоногт шагналаа Ерөнхийлөгч Трамптай хуваалцах хүсэлтэй байгаагаа мэдэгдэхэд Нобелийн шагналын хороо "Шагналыг зарласны дараа түүнийг хүчингүй болгох, хуваалцах, бусдад шилжүүлэх боломжгүй" гэж мэдэгджээ.
Сэтгэгдэл үлдээх