Дундаа цай тавж суугаад, жилийн хамгийн гунигт даваа гарагийг давах өдөр тохиож байна

Ц.Чимэдцэеэ
2026-01-19

Жил бүрийн нэгдүгээр сарын гурав дахь долоо хоногийн даваа гарагийг хүйтэн, саарал өвлийг даван туулах өдөр болгон олон улсад тэмдэглэдэг.

Албан ёсны нэршил нь Гунигт даваа гараг (Blue Monday)-ийн эсрэг “Brew Monday” юм.

Энэ өдөр хайртай дотнын хүнтэйгээ цаг товлон аяга кофе, цай, халбага пивоны болзоо тохирон тэмдэглэдэг аж.

Улмаар жилийн эхэн үеийн хүйтэн цаг уур, урт шөнө, санхүүгийн дарамт, ажлын ачаалал зэргээс үүддэг сэтгэл санаа тогтворгүй байдлыг даван туулах боломж болдог.

Дэлхийн олон улс оронд энэ өдрийг ажлын байрандаа сэтгэлзүйн эрүүл мэндийн талаар яриа өрнүүлэх, хамт олноороо тайван орчин бүрдүүлэх, нэгнээ сонсох өдөр болгон тэмдэглэдэг болжээ.

Энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхийн 1953 онд Чад Варах гэгч хамба лам санаачилж байжээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe