“НАН” нярайн сүүн тэжээлийн зарим бүтээгдэхүүнийг зах зээлээс эргүүлэн татаж байна

.Graph
2026-01-19

Нестле (Nestlé) компанийн Монгол дахь албан ёсны импортлогч “Маркет Гейт” ХХК-аас ирүүлсэн мэдээллийн дагуу “NAN” брэндийн нярайн сүүн тэжээлийн зарим нэр төрлийн бүтээгдэхүүнд цэреулид токсин илэрсэн байх болзошгүй нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан зах зээлээс эргүүлэн татах арга хэмжээ авч эхэлжээ.

Эргүүлэн татагдаж буй бүтээгдэхүүн:

  • NAN 1 Optipro (800 гр, 400 гр)
  • NAN Supreme 800 гр
  • NAN 2 Optipro (800 гр, 400 гр)
  • PRE-NAN 400 гр

Иймд дээрх жагсаалтад хамаарах цуврал код бүхий бүтээгдэхүүний худалдаа, борлуулалтыг нэн даруй зогсоож, тухайн бүтээгдэхүүнийг “Маркет Гейт” ХХК-д буцаан өгөх, мөн холбогдох мэдээ, тайланг 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн дотор ирүүлэхийг холбогдох байгууллагаас анхаарууллаа.

Албаныхны зүгээс нярай, бага насны хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал нэн тэргүүнд тавигдах ёстойг онцолж, эцэг эх, асран хамгаалагчдыг тухайн бүтээгдэхүүний сав баглаа боодол, код, хугацааг нягтлан шалгахыг зөвлөж байна.

Эх сурвалж: Эмийн аюулгүй байдал, тандалтын газар

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe