Сүүлийн үед зарим цахим хуудсаар “Сангийн яамны тусгай зөвшөөрөлтэй албан ёсны сугалаа” хэмээн хуурамч бичиг баримт үзүүлж, эд мөнгөний хонжворт сугалаа борлуулан иргэдийг хохироосон байж болзошгүй үйлдлүүд бүртгэгдэж байна.
Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу эд мөнгөний хонжворт сугалаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангаж авсан нийт 18 компани байна.
Эдгээрийн талаар Сангийн яамнаас www.license.mn цахим хуудсаар нээлттэй, ил тод, тогтмол байршуулж байна.
Иймд иргэд эд мөнгөний хонжворт сугалаанд оролцохоосоо өмнө тухайн аж ахуйн нэгж нь хууль ёсны тусгай зөвшөөрөлтэй эсэхийг www.license.mn цахим хуудсаар заавал нягтлан шалгаж, болзошгүй эрсдэл, хохирлоос урьдчилан сэргийлэхийг холбогдох байгууллагаас зөвлөж байна.
Сэтгэгдэл үлдээх