Дэлхийн эдийн засгийн форум болох 56 дугаар Давосын чуулга уулзалт Швейцарын Давос хотноо хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэ жилийн чуулган нэгдүгээр сарын 19-23-ны өдрүүдэд “Яриа хэлэлцээний амин сүнсийг сэргээх нь”(A Spirit of Dialogue) уриан дор зохион байгуулагдаж байгаа юм.
Чуулга уулзалтад дэлхийн 130 гаруй орны 3,000 гаруй төлөөлөгч, манлайлагч, удирдагчид хүрэлцэн ирж, өргөнөөр оролцож байна. Мөн форумд оролцож буй дэлхийн 60 орны удирдагч ухаалаг үйлдвэрлэл, олон улсын аюулгүй байдал зэрэг сэдвүүдээр хэлэлцэх юм.
Дэлхий дахинд Гренланд, Иран, Венесуэл, АНУ, Украин, ОХУ зэргийг хамарсан геополитикийн хурцадмал байдал улам бүр нэмэгдэж байгаа энэ цаг үед болж буй Давосыг дэлхий ертөнцийн чиг хандлагыг хэлэлцэн тодорхойлох томоохон мөч гэж харж байна. Энэ үеэр ДЭЗФ-ын Гүйцэтгэх захирал Саадиа Захидит "Одоогийн байдлаар дэлхийн хэмжээнд тулгарч буй хамгийн том эрсдэл бол гео-эдийн засгийн зөрчил. Бид ойрын нэг жил орчмын хугацаанд нэлээд тогтворгүй, савлагаатай үеийг туулахад бэлэн байх хэрэгтэй" хэмээн хэлжээ.
Энэ удаагийн уулзалтаар олон салбарын төлөөлгчид уур амьсгалын өөрчлөлт, ногоон шилжилт, хиймэл оюун ухаан болон дижитал технологийн зохистой хэрэглээ, дэлхийн эдийн засгийн тогтвортой ба хүртээмжтэй өсөлт, бүс нутгийн болон дэлхийн геополитикийн сорилтууд зэрэг асуудлыг голлон хэлэлцэж байна.
Манай улсын хувьд 1991 оноос хойш энэхүү чуулга уулзалтад оролцсоор ирсэн. Ингэснээр бидэнд дэлхийн улс төр, эдийн засгийн шийдвэр гаргагчидтай шууд харилцаа тогтоож, улс орны хөрөнгө оруулалтын орчныг өргөн хүрээнд сурталчлах болон Засгийн газраас хэрэгжүүлэхээр зорьж буй төсөл, хөтөлбөрүүдэд олон улсын дэмжлэг, хөрөнгө оруулалт татах, шинэ түншлэлийг өргөжүүлэх зэрэг чухал боломжууд нээгдэж байгаа билээ. Энэхүү өндөр ач холбогдолтой уулзалтад энэ удаад Ерөнхий сайд Г.Занданшатар, Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт, сангийн сайд Б.Жавхлан нар оролцож байна.
Чуулга уулзалтад оролцож буй гол төлөөлөгчид:
Эдгээрээс гадна энх тайвныг эрхэмлэгчид болох НАТО-ийн тэргүүн Марк Рутте, Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон, Европын комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейен нар оролцож байна. Түүнчлэн Давосд хүрэлцэн ирсэн бизнесийн салбарын томоохон төлөөлөгчдөөс "Nvidia"-ийн ерөнхийлөгч Женсен Хуан, "Microsoft"-ын гүйцэтгэх захирал Сатья Наделла, "Anthropic"-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Дарио Амодей нар хүрэлцэн иржээ.
Хэн оролцохгүй вэ?
Сэтгэгдэл үлдээх