Ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордонд хийсэн хэвлэлийн хурлын үеэрээ Гренландыг хяналтдаа авна гэсэн сүрдүүлгээ илүү чангаар илэрхийлж, "ямар ч буцах зам байхгүй" гэж мэдэгдлээ.
Франц улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Швейцарын Давос хотноо гурав дахь өдрөө үргэлжилж буй Дэлхийн эдийн засгийн форумын индэр дээрээс Дональд Трампын худалдааны стратегийг шүүмжилж, "Европыг сулруулж, эрхшээлдээ байлгах зорилготой" гэж мэдэгдсэн юм. Харин Трампын мэдэгдэл энэхүү ярианы дараах мэдэгдэл юм.
Өнөөдөр буюу лхагва гарагт Трамп эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор Давост буух байсан боловч онгоцны жижиг техникийн асуудлаас үүдэн онгоц буцах шаардлагатай болжээ. Харин Трамп Давос руу өөр онгоцоор нисэхээр болжээ. Чуулга уулзалтын үеэр тэрээр Гренландтай холбоотой олон асуудлыг хэлэлцэх болно гэлээ.
Сэтгэгдэл үлдээх