Эммануэль Макрон дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын индэрт яагаад нарны шилтэй гарах болов

.Graph
2026-01-21

Дэлхийн эдийн засгийн форум болох 56 дугаар Давосын чуулга уулзалт Швейцарын Давос хотноо гурав дахь өдрөө үргэлжилж байна. Энэ жилийн чуулган нэгдүгээр сарын 19-23-ны өдрүүдэд “Яриа хэлэлцээний амин сүнсийг сэргээх нь”(A Spirit of Dialogue) уриан дор зохион байгуулагдаж байгаа юм. 

Мягмар гарагт Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон дэлхийн удирдагчдад хандан үг хэлэхдээ хөх туяатай нарны шил зүүсэн байжээ. Яагаад ийм сонголт хийсэн нь олны анхаарлыг татаад байгаа юм. Макрон Давос хотноо гурав дахь өдрөө үргэлжилж буй Дэлхийн эдийн засгийн форумын индэр дээрээс Дональд Трампын худалдааны стратегийг шүүмжилж, "Европыг сулруулж, эрхшээлдээ байлгах зорилготой" гэж мэдэгдсэн юм.

Харин түүний шилний тухайд тэрээр ямар нэг зүйл хэлээгүй бөгөөд Францын хэвлэл мэдээллийн байгууллагууд үүнийг эрүүл мэндийн байдалтай холбон тайлбарлажээ. Тэдний мэдээлснээр Макроны нүдний салст бүрхүүл буюу нүдний судас гэмтжээ. Өнгөрсөн долоо хоногт Макрон Францад болсон цэргийн арга хэмжээнд улайсан нүдтэй харагдсан байна. Тэрээр цэргүүдэд хандан хэлэхдээ “Миний нүдний эвгүй төрхийг уучлаарай” гэжээ. Энэ удаа тэрээр дэлхийн хэмжээний уулзалтад орж байгаа тул гоо зүйдээ анхаарч ийнхүү сонголт хийсэн хэмээн Францын хэвлэл мэдээллийн тоймч хэллээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe