Монголчууд багадаа хоёр сая төгрөгөөр шинэлэх боломжтой байна

.Graph
2026-01-23

Долоон ес эхэлж, довын толгой борлохтой зэрэгцэн морь жил ирэх дөхлөө. Цагаан сар бол өвөг дээдсийн үеэс уламжлан ирсэн төрт ёсны хамгийн том баяр юм. Жил бүр билгийн тоололд заасны дагуу ах дүү, хамаатан саднаараа цугларч, идээ, цагаанийхаа дээжийг өргөн амар, мэндээ мэдэх нь бидэнд уламжлан болон ирсэн. Баярын өдрүүдэд мэдээж хөгшин, залуу гэлтгүй айл бүр идээ, цагаагаар ширээгээ засдаг. Үүнтэй холбогдуулан Монголчууд хамгийн багадаа хэдэн төгрөгөөр шинэлэх боломжтойг "Хүчит шонхор" зах дээрээс тооцоолон гаргалаа.

Тавгийн идээ:

  • Хэвийн боов- 150.000₮ (нэг ширхэг нь 5000₮-6500₮)
  • Еэвэн- том 23.300₮, жижиг 16.300₮

Мах:

  • Ууц- 400.000₮-750.000₮
  • Өвчүү- дунджаар 15кг нь 300.000₮ (1кг нь 21.000₮)
  • 5 түрүү- 150.000₮

Цагаан идээ:

  • Ааруул- 60.000₮ (1кг нь дунджаар 30.000₮)
  • Шар тос- 45.000₮ (1кг)
  • Сүү- 25.000₮ (шингэн сүү 4500₮, үйлдвэрийн сүү 5000₮)

Бусад:

  • Бэлэн бууз- 150.000₮ (1кг нь 13.500₮)
  • Хиам- 32.000₮ (1 ширхэг нь 18.000₮)
  • Тавгийн чихэр- 30.000₮ (1кг)
  • Бэлэг- 500.000₮-1.000.000₮

Ийнхүү тооцоход нийтдээ хоёр сая төгрөг болж байна. Мэдээж айл бүрийн хэрэглээнээс шалтгаалан харилцан адилгүй байна. 

Эдгээр бүтээгдэхүүний үнэ урьд урьдын жилүүдийнхтэй харьцуулахад багагүй өсжээ. Жишээ нь өнгөрсөн 2025 онд ууцны үнэ хамгийн ихдээ 700.000₮, хамгийн багадаа 280.000₮ байсан бол энэ жилийн хувьд ихдээ 750.000₮, багадаа 400.000₮ болжээ. Хэвийн боов нэг ширхэг нь 5000₮-6000₮-ийн хооронд байсан бол энэ жил багадаа 6500₮-с  эхэлж байна.

Худалдаа эрхэлж буй хүмүүсийн зүгээс жил ирэх тусам иргэдийн худалдан авах чадвар муудаж байна гэцгээлээ. Харин иргэд “Хүнсний үнэ багагүй өссөн байна. Гэсэн ч жилдээ ганц болдог баяр учраас чадах ядхаараа тэмдэглэж, ирсэн зочин, гийчдийнхээ гарыг цайлгана” хэмээн ярьлаа.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe