Яллагдагч “Ц.Д”-г бүх насаар нь хорьж, 468 сая төгрөг гаргуулахаар болжээ

Ц.Чимэдцэеэ
2026-01-23

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх 16 болон 32 настай хоёр эмэгтэйн амь насыг бүрэлгэсэн гэмт хэрэгт бруутгагдаад байсан Ц.Д-г Эрүүгийн хуульд заасан тус тус зургаан зүйл ангиар, хүндрүүлэх нөхцөлтэйгөөр гэм буруутайд тооцлоо.

Түүнийг онц харгис хэрцгийгээр, өөртөө эдийн ашигтай байдал бий болгох, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хоёр хүнийг алах зэрэг гэм буруутайд тус тус оноох ялыг нэгтгэн ялын дээд хэмжээ буюу бүх насаар нь хорихоор боллоо.

Мөн  хохирлын 468 сая 86 мянга 109 төгрөгийг гаргуулахаар боллоо. Уг хохирлын төлбөрийг дараах байдлаар хуваарилан өгөхөөр тогтоожээ.

  • 256 сая 88 мянга 276 төгрөгийг амь хохирогч Ш-ийн хууль ёсны төлөөлөгчид
  • 205 сая 705 мянга 92 төгрөгийг амь хохирогч З-ийн хууль ёсны төлөөлөгчид
  • Хохирогч Ц-д 5 сая
  • Хохирогч  Ж-д 50 мянга
  • Хохирогч Х-д 149 мянга 989 төгрөг 
  • Хохирогч Г-д 500 мянган төгрөг
  • Иргэний нэхэмжлэгч Г-д 80 мянган төгрөг
  • Иргэний нэхэмжлэгч Ц-д 512 мянга 752 төгрөг

Харин дээр дурдсан тодорхой гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэх Э.Н, Э.Г нарыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгав.

Мөн "Ц.Д"-тэй холбоотойгоор Эрүүгийн хуульд заасан 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан Х.Э-ийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe