ДНБ-ий 26 хувь, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 79 хувь, экспортын нийт орлогын 95.4 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 74 хувь, нэгдсэн төсвийн орлогын 28.4 хувийг тус тус уул уурхайн салбар бүрдүүлж байна.
Манай улсад 2015-2024 онд нийт 99.3 их наяд төгрөгийн гадаадын хөрөнгө оруулалт хийгдсэний 80 орчим хувь нь уул уурхайн салбар.
Тэгвэл Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв”-д өнөөдөр “Уул уурхайн салбарын 7 хоног” арга хэмжээ албан ёсоор эхлэж байна. Энэ нь уул уурхайн салбарын бодлого, шинэчлэл, технологийн хөгжил, хөрөнгө оруулалтын орчныг олон нийтэд таниулах зорилготой.
Арга хэмжээний нээлтэд Монгол Улсын Тэргүүн Шадар сайд, Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, АМГТГ, Монголын уул уурхайн үндэсний ассоциаци, Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгжүүд оролцож байна.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар танилцууллаа.
Тус өөрчлөлтийн үзэл баримтлалын хүрээнд Сангийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд нарын хамтарсан шийдвэрээр үзэл баримтлал нь батлагдсан байна. Энэ долоо хоногт олон нийтээс санал авч, хэлэлцүүлэх юм. Тус хуулийн төслийг дагаад Хүнд үйлдвэрийн тухай хууль, Газрын тосны тухай болон Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд тус тус өөрчлөлт оруулна.
Ашигт малтмалын тухай хуульд дараах дөрвөн голлох өөрчлөлт оруулж байгаа.
Тус арга хэмжээний хүрээнд салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлага, хариуцлагатай уул уурхай, байгаль орчны хамгаалал, орон нутгийн хөгжилд үзүүлэх нөлөөлөл зэрэг асуудлаар хэлэлцүүлэг, илтгэл, уулзалт, танилцуулгуудыг зохион байгуулах юм.
Мөн төр, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллага, олон улсын байгууллагын төлөөлөл оролцож, санал солилцоно.
Арга хэмжээний үеэр уул уурхайн салбарт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүд, дэвшилтэт техник технологи, инновацын шийдлүүдийг танилцуулахын зэрэгцээ мэргэжилтнүүдийн туршлага солилцох талбар бүрдэхээр байна.
Сэтгэгдэл үлдээх