37 настай эрэгтэйг буудан хөнөөснийг хэдэн зуун хүн эсэргүүцэн жагсаж байна

.Graph
2026-01-26

АНУ-ын Цагаачлал, гаалийн албаны Миннеаполис хотод хийж буй шалгалтын үеэр холбооны албан хаагчид АНУ-ын иргэн Алекс Преттийг буудан хөнөөсөн хэрэг бямба гарагт гарсан.

Тодруулбал, Хэргийн газраас авсан бичлэгүүдэд Претти холбооны албан хаагчдыг гар утсаараа бичиж, өөр хүнийг хамгаалан тэдний дунд орж зогссон нь харагддаг. Дараа нь цагаачлалын алба хаагч тэдэн рүү чинжүүний цацлага цацжээ. Хэд хэдэн алба хаагч нэмж ирж Преттиг газарт нуруугаар нь дээш харуулан хэвтүүлсний дараа нэгэн алба хаагч Преттигийн бүсэлхийнээс гар буу бололтой зүйлийг аваад холдсон байна. АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамны мэдэгдэлд нэгэн эрэгтэй гар буутай ойртож ирж, зэвсгийг нь хураан авах оролдлогыг хүчтэй эсэргүүцсэн гэжээ. Харин Преттиггийн гэр бүлийнхэн болон хэсэг хүмүүст түүний гарт буу биш, гар утас нь байсан гэлээ. 

Орон нутгийн цагдаагийн газрын мэдээлснээр Претти хууль ёсны зэвсэг эзэмшигч байсан бөгөөд эрүүгийн хэргийн ноцтой бүртгэлгүй байсныг баталгаажуулжээ.

Ерөнхийлөгч Трамп цагаачлалын алба хаагчдыг өмөөрч, албан хаагчид өөрийгөө хамгаалахын тулд гал нээсэн гэж мэдэгджээ. Трамп өнгөрсөн оны нэгдүгээр сард Цагаан ордонд эргэн ирснээсээ хойш АНУ-д хууль бусаар суугаа иргэдийг албадан гаргах үйл ажиллагаагаа эрчимтэй нэмэгдүүлсэн. Хэдхэн долоо хоногийн өмнө мөн тус албаны ажилчид 37 настай, АНУ-ын иргэншилтэй Рений Николь Гүүд гэх эмэгтэйг машинаар зугтах гэж оролдоход нь буудаж, амь насыг нь хөнөөсөн байдаг.

Алекс Претти 37 настай эрчимт эмчилгээний тасгийн сувилагч байжээ. Гэр бүлийнхэн нь түүнийг сайхан ‘сэтгэлтэй хүн байсан” гэж тодорхойлсон бөгөөд уг хэрэг явдлын үнэнийг мэдэх хүсэлтээ байгаагаа илэрхийлсэн байна.

Эл үйл явдлын дараа Миннеаполист хэдэн зуун хүн гудамжинд гарч эсэргүүцлээ илэрхийлсэн бөгөөд жагсаал Нью-Йорк, Чикаго, Лос-Анжелес зэрэг хотуудад тархсан байна. Мөн Миннеаполис хотын дарга Жейкоб Фрэй, Миннесота мужийн захирагч Майк Уолз нар Трампын захиргааны цагаачлалын арга хэмжээг зогсоохыг уриалж байна. 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe