АНУ-д цаг агаарын хүнд нөхцөл байдал үүссэний улмаас нэг сая гаруй өрх цахилгаангүй болжээ

.Graph
2026-01-26

АНУ-ын Үндэсний цаг уурын алба Техасаас Нью-Инглэнд хүртэл өргөн хүрээг хамарсан хүчтэй цасан шуурга хэдэн өдөр үргэлжлэх төлөвтэй байгаа тул иргэдийн амь насанд аюултай байж болзошгүй хэмээн байна. Хүнд нөхцөл байдал үүссэний улмаас улс даяар нэг сая гаруй өрхийн цахилгаан тасарч, 10 мянга гаруй нислэг цуцлагдсан байна. Түүнээс гадна ихэнх мужууд онц байдал зарласан бөгөөд улс даяар сургуулиуд үйл ажиллагаагаа зогсоожээ.

Луизиана мужид хоёр хүн “гипотерми” өвчнөөр нас барсан ба мужийн эрүүл мэндийн албаныхан тэдний үхлийг шуургатай холбон тайлбарлажээ. Мөн Техас мужид нэг хүн нас барсан тухай мэдээллээ.

Цаашдаа Охайогийн хөндийгөөс Зүүн хойд бүс хүртэл их хэмжээний цас орох бол Доод Миссисиппийн хөндийгөөс Атлантын дунд бүс, Зүүн өмнөд нутгуудад “сүйрлийн хэмжээнд хүрэх мөсний хуримтлал” үүсэх аюултай байна. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe