Рио Тинтотой хийж буй зээлийн хүү, менежментийн төлбөрийг бууруулах хэлэлцээг өргөтгөх шаардлага үүссэнтэй холбогдуулан Ерөнхий сайд Г.Занданшатар зарим өөрчлөлт шаардлагатай талаар дурджээ.
Ингэхдээ “Оюу толгой” төслийн үр өгөөжийг Монгол Улсад нэмэгдүүлэх, үндэсний эрх ашгийг хангуулах хүрээнд УИХ-ын 120 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх чиглэлээр холбогдох албан тушаалтнуудад үүрэг өгсөн байна.
Уг тогтоол батлагдсанаар Рио Тинтотой хийж буй хэлэлцээг өргөтгөх шаардлага үүсч, Монголын талаас хэлэлцээ хийж буй Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг ч нэмэгдүүлжээ.
Мөн Засгийн газрын энэ сарын 14-ний хуралдааны тэмдэглэлээр “Эрдэнэс Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Ганхүүг чөлөөлж, сонгон шалгаруулалтаар томилох, түүнчлэн “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-д Засгийн газрыг төлөөлж буй Э.Мэндтүвшин, Д.Цолмон, Н.Цэрэнбат нарын ажлыг дүгнэж, шаардлагатай бол чөлөөлөн шинээр томилохыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгожээ.
Ерөнхий сайд Г.Занданшатарын онцолсноор Рио Тинтотой хийж буй хэлэлцээг амжилттай өргөтгөж, Монгол Улсын эрх ашгийг хангах нэмэлт нөхцөлийг хүлээн зөвшөөрүүлэхэд “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүд болон “Эрдэнэс Оюу толгой” ХХК-ийн удирдлагын үүрэг, хариуцлага онцгой чухал юм.
Түүнчлэн Монголын талаас Рио Тинто группт:
Сэтгэгдэл үлдээх