Өнөөдөр 22.00 цагаас ТЭЦ IV станцын нэг зуухыг зогсоож, эрчим хүч хязгаарлана

.Graph
2026-01-26

ТЭЦ-4 дулаан, цахилгааны станцын өмнөх гэмтлийг засварлаж хэвийн горимд шилжүүлсэн ч дахин гэмтэл гарсны улмаас өнөөдөр оройноос буюу энэ сарын 26-наас эхлэн нэг зуухыг нь зогсоохоор болжээ.

Улмаар 100 МВт-ын хүчин чадлын дутагдал үүсэж, ойролцоогоор 20 мянган айл өрхийн буюу 10 аймгийн төвийн цахилгаан хэрэглээг хязгаарлах нөхцөл байдал үүссэн тухай албаны эх сурвалж мэдээллээ.

Диспетчерийн үндэсний төвийн ерөнхий диспетчер Б.Баатар:

Одоогийн байдлаар ТЭЦ-4 дээр маш өндөр эрсдэлтэй ажиллаж байна. Нийт дөрвөн зуух зогсож болзошгүй байдалтай ажиллаж байгаа. Өнөө өглөөний мэдээллээр нэг зуухыг яаралтай зогсоох шаардлага үүссэн. Бид тухайн зуухыг аваарын горимд оруулж бүх үзүүлэлт ачааллыг нь багасгасан. Гэвч өнөө орой 22:00 цагаас нэг зуухыг зогсоохоос өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна. Ингэснээр тодорхой хэмжээний цахилгааны хязгаарлана.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe