Багануурын нүүрсний уурхайг сурвалжиллаа

.
2024-03-05

Graph.mn сайт ээлжит сурвалжилгаа Багануурын нүүрсний уурхайгаас бэлтгэлээ. 

Багануурын нүүрсний уурхай нь 45 жилийн түүхтэй. Монгол Улсад хэрэглэгдэж буй эрчим хүчний дийлэнхийг нүүрс түлж гарган авдаг. Эрчим хүчний нүүрсний 60 хувийг Багануурын нүүрсний уурхайгаас олборлодог аж. Биднийг ороход хамгийн эхэнд аюулгүй байдлын зааварчилгаа өгч, зориулалтын хувцас малгай өмсгөв. 

Багануурын уурхайг одоогийн хүчин чадлаар нь 200 жил орчим ашиглах боломжтой. Ил уурхайн хувьд 12 км урттай, 4 км урттай.

Нэг анхаарал татаж байгаа асуудал нь Багануурын уурхай нь нэг тонн нүүрсийг 54300 төгрөгөөр олборлодог ч 48800 төгрөгөөр борлуулж байна. Энэ нь тус компаний алдагдалтай ажиллаж буй нэг шалтгаан аж. Нүүрсний үнийг Эрчим хүчний зохицуулах хороо тогтоодог. Гэхдээ бидний хэрэглэж байгаа цахилгааны үнийг нэмээгүй тохиолдолд алдагдлыг нөхөх боломжгүй гэдгийг тус байгууллагаас илэрхийлжээ. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe