IV Станцын зуухыг бүрэн засварлаж дуусч өнөөдрөөс бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлжээ. Бөөрөлжүүтийн станцын чадлын дутагдал хэвээр байгаа. Бөөрөлжүүт дээр 100 хүний бүрэлдэхүүнтэй баг 4 ээлжээр ажиллаж байгаа аж. Одоогоор эрчим хүчний хэрэгцээнд 100-150 мв/т чадлын дутагдалтай байна. Өнөөдрөөс эрчим хүчний хязгаарлалтыг өдөрт нэг удаа 2 цагийн хугацаанд хязгаарлана.
Хязгаарлалтыг шөнөөр бус өдөр хийхээр төлөвлөжээ. 2 станц дээр гараад байсан доголдлын нэг нь бүрэн арилж, нэг нь бүтэн чадлаараа ажиллахгүй байгаа тул эрчим хүчний хязгаарлалтыг үргэлжлүүлэх талаар Диспетчерийн үндэсний төвөөс мэдээллээ.
Сэтгэгдэл үлдээх