Kings of Convenience хамтлагийн талаар хэр мэдэх вэ

О.Пүрэвсүрэн
2024-03-05

Аялгуулаг хөгжим, зөөлөн дуу хоолойгоороо дэлхийн хөгжим сонирхогчдын дунд алдаршсан Норвегийн Kings of Convenience хамтлаг Монгол Улсад анх удаа бүрэн хэмжээний тоглолтоо хийх гэж байна. 

Хамтлагийн гишүүд Норвегийн Берген хотын нэгэн сургуульд өсвөр насандаа танилцаж, Skog гэх рок хамтлагт тоглодог байжээ. Ингээд 1999 онд KINGS OF CONVENIENCE-ийг байгуулж, дебют цомгоо 2001 онд танилцуулсан. Үүнээс хойш тэднийг сэтгэлд ойр, уянгалаг акустик хөгжмийн шинэ давлагааг түүчээлэгч гэх болсон юм. 

Тэд байгуулагдсан цагаасаа 2009 он хөгжмөө идэвхтэй бүтээж, үүний дараагаар 12 жил шинээр ямар ч уран бүтээл туурвиагүй. Тухайн үед тэднийг хөгжим сонирхогчид хөгжим хийхээ больсон гэж үзэж байсан ч 2021 онд таван өөр улсад бичсэн, 11 дуутай “Peace or Love” хэмээх цомгоо цацаж, бэлэг барьсан. Цомгоо цацсаны дараагаар тэд ярилцлага өгөхдөө “Хөгжим бүтээнэ гэдэг амар зүйл биш. Биднийг энэ цомгоороо эргэн ирлээ гэж та бүхэн бодож магадгүй. Үнэндээ бид энэхүү цомгоо хийхийн тулд урт хугацааг тууллаа” хэмээсэн байдаг. 

Дэлхийн хөгжмийн салбарт 25 жилийн түүхтэй энэхүү хамтлагийн бүрэн хэмжээний тоглолтыг Монгол Улсад 1737 Entertainment урин авчирч байна. Тоглолт гуравдугаар сарын 16-нд Степпе Аренад болно. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe