АНУ-ын цагаачлалын албаныхан таван настай хүүг аавынх нь хамт баривчилсны дараа Миннеаполис дахь жагсаал эрчээ авч байна

.Graph
2026-01-29

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн 2025 онд Цагаан ордонд эргэн ирснээсээ хойш тус улсад хууль бусаар амьдарч буй цагаачдыг баривчилж, албадан буцаах үйл ажиллагааг эрчимтэй нэмэгдүүлэх болсон. Нэгдүгээр сар гэхэд цагаачлалын албаныхан хоёр хүний аминд хүрсэн юм. Өнгөрсөн бямба гарагт цагаачлалын албаны ажилчид АНУ-ын иргэн 37 настай, сувилагч Алекс Преттийг буудан хөнөөсний дараа Миннеаполис хотын иргэд Цагаачлал, гаалийн албыг (ICE) татах буулгахыг уриалсан эсэргүүцлийн жагсаал эхлүүлсэн юм. Хариуд нь Трамп цагаачлалын алба хаагчдыг өмөөрч, албан хаагчид өөрийгөө хамгаалахын тулд гал нээсэн гэж мэдэгджээ.

Өнгөрсөн долоо хоногт цагаачлалын албаны ажилчид дахин Миннеаполисд амьдарч байсан таван настай хүүг аавынх нь хамт баривчилжээ. Саяхан таван нас хүрсэн Лиам Рамосыг сургуулиасаа гэртээ ирэх үед нь саатуулж, Техас мужийн Дилли дэх цагдан хорих байр руу шилжүүлсэн байна. Өчигдөр буюу лхагва гарагт жагсагчид аав, хүү хоёрыг суллахыг шаардан Дилли дэх ICE цагдан хорих байрны гадна цугларчээ. Тэднийг АНУ-д хууль бусаар амьдарч байсан гэж үзсэн бол өмгөөлөгч нь аав хүү хоёрыг орогнол хүсэхдээ зохих журмыг дагаж мөрдсөн гэлээ.

Эсэргүүцлийн үеэр цагдаагийн албаныхан жагсагчдыг тараах зорилгоор цагдан хорих байрны гадаа химийн хорт бодис байрлуулсны улмаас жагсагчдын нүдэнд гэмтэл учирчээ. Мөн хэд хэдэн хүнийг баривчилсан байна. 

Трамп эргэн ирэлтээ хийснээсээ хойш 2025 онд нийт 328,000 гаруй хүнийг баривчилж, ойролцоогоор 327,000 хүнийг албадан гаргасан байна. Хамгийн сүүлд гэхэд 12 дугаар сарын 14-ний байдлаар тус улсын Цагаачлал, Гаалийн албаны байгууллага 68,400 гаруй хүнийг баривчилжээ. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe