Хятадын шүүх өнгөрсөн есдүгээр сард Мьянмар улсад хар тамхи, мөрийтэй тоглоомын луйврын төвүүдийг ажиллуулдаг байсан Мин гэр бүлийн 39 гишүүнд ял оноож, 11 гишүүнд цаазын ял, 11-д бүх насаар хорих ял, үлдсэн гишүүдэд 5-24 жилийн хорих ялыг тус тус оноосон юм. Тэгвэл өнөөдөр буюу пүрэв гарагт цаазын ял сонссон 11 гишүүнийг яллажээ.
Гэр бүлийн толгойлогч болох Мин Сючан тухайн үед амиа хорлосон байдаг. Мин гэр бүл нэгэн цагт Мьянмарын Шан мужийн хамгийн хүчирхэг гэр бүлийн нэг байсан бөгөөд Лауккай хотод дор хаяж 10 мянган ажилчинтай луйврын төв ажиллуулдаг байжээ.
Шүүхийн мэдээлснээр, тэд 2015-2023 оны хооронд хууль бус мөрийтэй тоглоомын төвөөс 10 тэрбум гаруй юань буюу 1.4 тэрбум ам.долларын орлого олжээ. Тэдний гэмт хэргийн улмаас 14 Хятад иргэн нас баржээ.
Сэтгэгдэл үлдээх