ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин онцгой хүйтэрсний улмаас Украины нийслэл Киев болон бусад суурин газруудад долоо хоногийн турш халдлага үйлдэхгүй байхаар тохиролцсон хэмээн Дональд Трамп мэдэгдлээ. Трамп Засгийн газрын хуралдаан дээр "Би хувьдаа Ерөнхийлөгч Путинээс Киев болон бусад хотууд руу долоо хоногийн турш гал нээхгүй байхыг хүссэн. Тэр үүнийг хүлээн зөвшөөрсөн" гэжээ. Оросын талаас ямар нэг мэдэгдэл хийгээгүй байгаа ч Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Трампын мэдэгдлийг сайшааж, Орос улс амлалтаа биелүүлнэ гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.
Киевт ойрын хэдэн өдөр -24 градуст хүрэх төлөвтэй байна. Өнгөрсөн долоо хоногт Орос, Украин, АНУ-ын төлөөллүүд дайн эхэлснээс хойш анх удаа гурван талт хэлэлцээ хийхээр Арабын Нэгдсэн Эмират улсад уулзсан. Бүх талууд хэлэлцээг амжилттай гэж тодорхойлсон боловч сүүлийн хэдэн өдөр ОХУ-ын агаарын цохилтууд үргэлжилсээр байгаа бөгөөд Украинд сая сая хүн халаалт, цахилгаангүй болж байна.
Сэтгэгдэл үлдээх