Худалдан авагчдынхаа эрх ашгийг хамгаалах, брэндийнхээ нэр хүндийг хадгалах, бүтээгдэхүүнийхээ чанарыг баталгаажуулах зорилгоор үндэстэн дамнасан том брэндүүд бусад улс орнуудад бүтээгдэхүүнээ албан ёсоор борлуулах эрх, баталгаат засвар үйлчилгээний тусгай эрхийг өгдөг.
Мобиком корпораци Apple, Samsung, Huawei, ZTE, Honor брэндүүдийн гар утас, ухаалаг төхөөрөмж, компьютер, дагалдах хэрэгслүүдийг Монголд албан ёсоор борлуулдаг.
Чанарын баталгаатай, жинхэнэ оригинал бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчдээс зарласан хөтөлбөр, хөнгөлөлт, урамшуулал, хямдрал зэрэг олон улсын стандартад нийцсэн багц үйлчилгээг мэргэшиж, гэрчилгээжсэн инженерүүд бүхий баталгаат засварын хамтаар хэрэглэгч танд хүргэдэг.
Мобикомын баталгаат засвар ямар давуу талуудтай вэ
Дэлхийн шилдэг 5 брэндийн засвар үйлчилгээг нэг дор үзүүлэх цогц төв нь:
- Гар утас, төхөөрөмжийн тохиргоо, хэрэглээний зөвлөгөө, програм хангамж шинэчилэх зэрэг тодорхой нэр төрлийн үйлчилгээг үнэ төлбөргүй авах, засвар үйлчилгээг 5-10% хувийн хөнгөлөлттэй авах байнгын урамшуулалтай.
- Орон нутгийн хэрэглэгчдэд аймаг, сумдын Мобикомын салбаруудаар дамжуулан үйлчилгээ үзүүлэх бөгөөд тээвэр, шуудангийн зардлыг Мобиком бүрэн хариуцдаг.
iPhone:
- Үйлдвэрлэгчийн баталгаа 1 жил дээр нэмэх нь 1 жил, нийт 2 жилийн баталгаа өгдөг
- Урд дэлгэц ба арын шилийг 1 удаа үнэгүй солиулах эрхтэй
- Утасны батарей муудсан тохиолдолд зөвхөн батарейны үнийг төлөөд 100% ажиллагаатай батарейтай цоо шинэ утастай болох тусгай үйлчилгээг авах боломжтой
- Хуучин утсаа trade-in хөтөлбөрийн хүрээнд шинээр солих боломжтой.
Samsung:
- 1 жилийн баталгаа өгдөг
- Хуучин утсаа trade-in хөтөлбөрийн хүрээнд шинээр солих боломжтой.
Huawei:
- 1 жилийн баталгаа өгдөг
- Mate X ultimate загварын утасныхаа дэлгэцээ хагалбал нэн хөнгөлөлттэй үнээр солиулах тусгай үйлчилгээг авах боломжтой
Honor:
ZTE:
- 1 жилийн баталгаа өгдөг
- Дэлгэц 1 удаа үнэгүй сольж өгнө
Засвар бүрд:
- 100% оригинал сэлбэг ашиглана. Үйлдвэрээс нь захиалж авчирна
- Ус, чийгийн хамгаалалт алдагдахгүй. Дотоод хамгаалалтыг дахин шинэчилнэ
- Утасны дахин боловсруулах үнэ, найдвартай байдал хадгалагдана. Задаргаа орсон гэж хямд үнэлэгдэхгүй
- IMEI, серийн дугаараар бүртгэж, засвар хийх тул утас “солигдох”, эд анги “тоногдох” эрсдэлгүй.
- Албан ёсны баримтжуулалт, олон улсын стандартын дагуу засвар бүр түүхтэй, дараагийн үйлчилгээтэй уялдана.
- Сургалтад хамрагдаж, шалгалтаар магадлан итгэмжлэгдсэн мэргэжлийн инженерүүд засварыг хийнэ.
- Үйлдвэрлэгчээс олгосон мэргэжлийн багаж, оношилгооны бүрэн систем бүхий албан ёсны оношилгоотой.
- Далд гэмтэл, болзошгүй эрсдлийг урьдчилан илрүүлэх чанарын шалгалтыг давхар хийнэ.
- Хэрэглэгчийн хувийн мэдээллийг хамгаалах аюулгүй байдлын стандарт, нууцлалын протоколыг мөрддөг.
Албан ёсны засварын төвийн мэдээллийг энд дарж, аваарай.
Apple, Samsung брэндийн утаснуудын trade-in хөтөлбөрийн мэдээллийг энд дарж, аваарай.

Та энд дарж, дээрх брэндүүдийн бүтээгдэхүүнтэй танилцана уу.
Сэтгэгдэл үлдээх