“BABYBIO” Optima 1 нялхсын сүүн тэжээлийн зарим цувралыг зах зээлээс татан авч байна

.Graph
2026-02-02

АНУ-ын Хүнс, эмийн агентлаг (U.S. FDA)-аас Франц улсын “Vitagermine” компанийн “BABYBIO” брэндийн Optima 1 нэр төрлийн нялхсын сүүн тэжээлийн зарим цуврал бүтээгдэхүүнд “Bacillus cereus” нянгийн хор илэрсэн байж болзошгүй тул урьдчилан сэргийлэх зорилгоор зах зээлээс буцаан татаж байна.

Одоогоор дэлхийн улс орнуудад уг бүтээгдэхүүнтэй холбоотой хүнсний хордлогын тохиолдол бүртгэгдээгүй байгаа хэдий ч “Vitagermine” компанийн 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн шийдвэрийн дагуу, Монгол Улсын зах зээлд нийлүүлэгдсэн дараах 2 цувралын бүтээгдэхүүнийг сайн дурын үндсэн дээр зах зээлээс буцаан татаж байна. Үүнд:

  • “BABYBIO” Optima 1 – 800 гр, цувралын дугаар 894408
  • “BABYBIO” Optima 1 – 800 гр, цувралын дугаар 900035

Дээрх цувралын дугаартай “BABYBIO” Optima 1 нялхсын сүүн тэжээлийг худалдан авахгүй, хэрэглэхгүй байхыг холбогдох байгууллагуудаас анхааруулж байна.

Хэрэв уг бүтээгдэхүүнийг өмнө нь худалдан авсан бол хүүхдэд өгөхөө нэн даруй зогсоож, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн 100 дугаарын утсанд хандан зөвлөгөө авахыг Эрүүл мэндийн яамнаас зөвлөлөө.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe