Д.Трамп Грэмии дээр өөрийг нь Жеффри Эпштейнтэй холбон хошигносон хөтлөгчийг шүүхэд өгнө гэж сүрдүүлэв

.Graph
2026-02-03

68 дахь удаагийн Грэммийн шагнал гардуулах ёслолын үеэр хөтлөгч, комедиан  Тревор Ноа Трамп болон Жеффри Эпштейны талаар хошигнол хэлсэн нь Трампыг эгдүүцүүлсэн бололтой. Трамп өчигдөр буюу даваа гарагт сошиал хуудсаараа Грэммиг шүүмжилж,

“Грэммийн ёслол бол бараг үзэхийн аргагүй муухай арга хэмжээ. Билл Клинтон бид хоёрыг Эпштейний аралд очсон хэмээн Ноа үнэхээр ёс зүйгүйгээр хэлсэн. Би очих бүү хэл тийшээ зүглэж ч байгаагүй. Өнөө оройн гүтгэлгийг хүртэл намайг хэн ч, бүр хуурамч мэдээлэл цацдаг хэвлэлүүд ч ингэж буруутгаж байгаагүй” хэмээн бичжээ. Мөн Трамп Ноаг шүүхэд өгнө хэмээн сүрдүүлж, “Би энэ хөөрхийлөлтэй, өрөвдмөөр, тэнэг хөтлөгчийг шүүхэд өгөхөөр өмгөөлөгчөө явуулах болно. Бэлэн байгаарай Ноа” гэж нэмж хэлжээ.

Тревор Ноа Грэммиг сүүлийн зургаан жил хөтөлж байгаа бөгөөд “Wildflower” дуугаараа “Оны шилдэг дуу” шагнал хүртсэн Билли Эйлишт баяр хүргэснийхээ дараа тэрээр “Энэ бол Трамп Гринландыг хүсдэг шиг уран бүтээлч бүрийн хүсдэг шагнал юм” гэжээ. Дараа нь тэрээр “Учир нь Эпштейний арал үгүй болсон тул түүнд Билл Клинтонтой хамт байх шинэ арал хэрэгтэй” гэжээ. 

Эпштейн нь бэлгийн мөлжлөгийн гэмт хэрэгтэн бөгөөд хувийн аралдаа насанд хүрээгүй охид эмэгтэйчүүдийг цуглуулж бэлгийн мөлжлөг үйлддэг байжээ. Конгересын танхим энэхүү хэрэгтэй холбоотой гурван сая зураг, бичлэгийг дэлгэсэн юм. Эдгээр файлуудад нэр нөлөө бүхий хүмүүсээс гадна Трампын нэр удаа дараа холбогдоод байгаа юм. Түүний хувьд Эйнштэнтэй эртний найзууд байсан бөгөөд өөртэй нь холбоод буй хэргийг өдийг хүртэл үгүйсгэсээр ирсэн.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe