Далай ламд гардуулсан Грэммигийн шагналыг Хятадын эрх баригчид “Хятадын эсрэг улс төрийн явуулга” гэж үзэж байна

.Graph
2026-02-03

68 дахь удаагийн Грэмми шагнал гардуулах ёслолын гэнэтийн мөчүүдийн нэг бол Далай лам шагнал хүртсэн явдал юм. Дээрхийн гэгээнтэн XIV Далай Лам “Meditations” бүтээлээрээ "Шилдэг аудио ном" төрөлд Грэмми хүртсэн билээ. Шагналыг хөгжимчин Руфус Уэйнрайт өмнөөс нь хүлээн авсан юм.

Далай лам энэхүү шагналаа даруу байдлаар талархан хүлээж авснаа олон нийтэд илэрхийлсэн. Харин эл үйл явдлыг Хятад улс шүүмжилж байна. Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Лин Жиан хэвлэлийн бага хурлын үеэр "Урлагийн шагналыг Хятадын эсрэг улс төрийн тархи угаалт болгон ашиглахыг эрс эсэргүүцэж байна. Бид энэ байр суурьдаа тууштай байх болно" гэжээ. Мөн тэрээр “Далай лам бол зүгээр нэг шашны удирдагч биш, Хятадыг салан тусгаарлах үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог улс төрийн дүрвэгсдийн нэг” гэжээ.

Өдгөө 90 настай Далай лам 1959 онд Лхаос хотод болсон бослогын үеэр амь насанд нь аюул учрах эрсдэлтэй гэж үзэн Төвдөөс гарч, Гималайн нурууг даван Энэтхэг рүү дүрвэсэн байдаг. Өнгөрсөн жил Далай лам залгамжлагчаа томилох төлөвлөгөөгөө баталгаажуулсан нь Хятадын эгдүүцлийн улам эрчимжүүлсэн. 

Хятадын эрх баригчид аливаа залгамж халааг Хятадын хууль тогтоомж, шашны зан үйл, түүхэн уламжлалыг дагаж мөрдсөний дараа Бээжингийн Засгийн газар эцэслэн батлах ёстой гэж үздэг байна.

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe