Цагдаагийн ерөнхий газраас сар шинийн баяр дөхсөн үед хуурамч архи борлуулах зөрчил нэмэгдсэн талаар мэдээллээ.
Тухайлбал, иргэд хоорондоо Албанбулаг чөлөөт бүсээр нэвтрэх эрхээ наймаалцаж, гарал үүсэл, орц найрлага тодорхойгүй, хаяг шошго, лацыг хуурамчаар дуурайлган хийсэн импортын архи, согтууруулах ундааны төрлийн бүтээгдэхүүнийг хууль бусаар нэвтрүүлэх оролдлого нэмэгдсэн байна.
2025 оны эхний 10 сарын байдлаар хууль бусаар 93 тохиолдол илрүүлэн 11.1 сая төгрөгөөр торгожээ.
Хуурамч архи гэдэг нь албан ёсны хяналт, стандартын дагуу үйлдвэрлээгүй, найрлага нь тодорхойгүй, ихэнхдээ хортой бодис агуулсан согтууруулах ундааг хэлдэг. Энэ нь ердийн архинаас хэд дахин илүү аюултай.
Өнгөрсөн онд Багануур дүүрэгт 6 хүн архинаас хордож, 2 хүн нас барсан бөгөөд метил спирт агуулсан байж болзошгүй гэж тус аймгийн эрүүл мэнд, цагдаагийн байгууллагаас мэдээлж байв.
Хуурамч архинаас үүдэх эрүүл мэндийн эрсдэл
Иймд баталгаатай, зөвшөөрөлтэй борлуулагчаас архи худалдан авах, хэт хямд үнэтэй, гэрчилгээгүй бүтээгдэхүүнээс зайлсхийх, цахим зар, танихгүй хүнээс худалдан авахгүй байх, цаг үеийн сэрэмжлүүлэг мэдээлэлд соргог байх шаардлагатай байна
Сэтгэгдэл үлдээх