Багш, эмч нарын төлөөлөл Үндсэн хуулийн цэцэд хандана

.Graph
2026-02-03

МҮЭ-ийн холбооны гишүүн байгууллагуудын удирдлагуудын ээлжит хурал танхим болон цахим хэлбэрээр зохион байгуулагджээ. Хурлаар ярьсан зүйл нь Боловсрол, Эрүүл мэндийн салбарын хамтын хэлэлцээрийн дагуу ажилтнуудын цалин хөлс бодитоор нэмэгдэхгүй байгаа төдийгүй, зарим тохиолдолд буурч байгаа нөхцөл байдлыг хэлэлцэж, нэгдсэн нэг байр суурьд хүрсэн байна.

Уг нь МҮЭ-ийн холбоо, Монголын боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-ийн холбоо, Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоо хамтран 2026 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр хэвлэлийн бага хурал хийж, Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын Дарга Н.Учрал нарт нээлттэй шаардлага хүргүүлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл Засгийн газар болон УИХ-ын зүгээс албан ёсны хариу ирүүлээгүй байна.

Тийм учраас хууль тогтоомж, хэлэлцээрийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор хурлаас дараах шийдвэрүүдийг гаргалаа:

Үндсэн хуулийн цэцэд нэхэмжлэл гаргах;

Хөдөлмөрийн тухай хуулийн хүрээнд "Сонирхлын маргаан" өрнүүлэх;

Шаардлагатай тохиолдолд тэмцлийн хурц хэлбэрт шилжиж, зохион байгуулалттай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр тогтов.

Мөн хурлаар Соёл урлагийн салбарын ажилтнуудын хөдөлмөрлөх эрхийн асуудлыг хөндөж, Монголын ажилтан албан хаагчдын ҮЭ-ийн холбоо болон Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам хооронд байгуулахаар ажиллаж буй салбарын хэлэлцээрийн явцтай танилцаж, МҮЭ-ийн холбооноос баримтлах бодлого, байр сууриа тодорхойлсон байна.

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe