1,2 тэрбумаар бүтээсэн “Хотула”апп иргэний эмзэг мэдээллийг “хүчээр” цуглуулжээ

.Graph
2026-02-04

MITA нэртэй IT салбарын 40 гаруй компанийг эгнээндээ нэгтгэсэн холбоо өнөөдөр олон нийтэд хандан мэдээлэл өглөө. Тус холбоонд IT zone, Modul, Ondo зэрэг тус салбарыг өнгөлж яваа нэр хүндтэй хувийн хэвшлийнхэн багтаж байна.

Салбарын төрийн оролцоо хэт нэмэгдэж өрсөлдөөнийг үгүй хийж эхэлсэнд бухимдаж буйгаа илэрхийллээ. 

Дэлхий даяар мэдээллийн технологийн салбарын тэсрэлт хөгжлийн талаар ярьж байхад манай улсад татвар төлөгчдийн мөнгөөр ажилладаггүй систем, аппликэйшн бүтээн төрд шахдаг тохиолдол газар авчээ. Иймээс бодитой шүүмжилж, алдааг нь хуулийн болон тендерийн орчинд залруулахгүй бол дараагийн нүүрсний хулгай болохоор байгааг анхааруулав.

Тус салбарт хувийн хэвшилд 300 тэрбум төгрөг эргэлддэг бол төрийн оролцоотой хэсэгт 1 их наяд давсан мөнгө эргэлдэж байгааг холбогдох байнгын хороон дээр онцолжээ.

Энэ нь аль хэдийн хэвийн хувийн хэвшлийн орон зайд төрд орж ирж, хутгалдсаныг баталж байна. Хутгалдаад зогсохгүй тендер худалдан авалтаа нууцалж зохион байгуулж, чанаргүй бараа үйлчилгээ нийлүүлэх тохиолдол нэмэгдэж байгаа гэв. 

Гэрэгэ Системс ХХК-ний Гүйцэтгэх Захирал Н.Энхжаргал: 

Hotula дээр манай салбарынхан  дургүй хүрээд байгаа юм нь гоё бодтой хийж хэрэгжүүлсэн ажлыг буруу тийш нь ашиглаад явчихсан. 1,2 тэрбум төгрөгөөр цоо шинэ компани аппликэйшн хийлгэсэн. Хувийн хэвшил дундаа тендер зарлах ёстой байсан юм. Гэтэл зохион байгуулалттайгаар ашиг сонирхолтойгоор хуйвалдаад мөнгө хийх нь гээд хийчихсэн. Үүнд нь бид орсонд дургүйцээд байгаа юм.

Tender HUB компанийн захирал С. Чулуунбат:

Нүүрс зарах аппликэйшн иргэний хувийн мэдээллээр яг яах гэж байгаа юм. ОХУ, хойд Солонгос хянадаг гэж тайлбарлаад байгаа. Уучлаарай бид ардчилсан улсад амьдарч байгаа. IT салбарт хувийнхны зах зээл 300 тэрбум төгрөг эргэлдэж байгаа бол төр тойрсон мөнгөн дүн 1 их наядаар хэмжигдэж байна. Төр хувийн хэвшилтэйгээ бодитойгоор өрсөлдөөд байна.

Хуульч О.Батхүү: 

Хүний амьд байх хэрэгцээгээр барьцаалж хотоос HOTULA нэртэй  APP-ийг иргэдэд шахсан. Өөр түлш түлэх боломжгүй. Нэмээд нүүрсээ авч түлэхийн тулд тэр APP хүчээр татаж авч хэрэглэж байгаа. Ингэхдээ тухайн App иргэний хувийн эмзэг мэдээллийг хүчээр авсан. Энэ нь зөрчил гээд ХЭҮК-оос зөвлөмж өгсөн.

B tech компанийн захирал Д.Өсөхбаяр:

Манай салбарт яригдаж байгаа мөнгө их наядыг даваад явчихлаа. Одоо асуудлаа ярихгүй бол  дараагийн нүүрсний хулгай 2 болох вий. Энэ салбар доголдвол эрчим хүч, эрүүл мэндийн салбар доголдох эрсдэлтэй.

Easy support ХХК-ийн захирал Б.Энхтайван:

Төр "секси" ажлуудыг барьж аваад хийчхэж байгаа юм. Гэхдээ 15 сая биш 5 саяар хийж болж болох байсан уу? Тэр төсвийн өртөг үр ашгийн талаар хэн ч ярихгүй байна. Жишээ нь 10 тэрбум төгрөгөөр RFID хийнэ гээд бөөн мөнгө зарцуулсан. Гэтэл одоо тэр шон болоод үлдчихсэн. Одоо RFID биш AI -аар торгож байгаа … Энэ систем хяналтгүй байгааг засах ёстой. Мэргэжлийнхэн ажиллах ёстой юм.

Тэдний дараагийн онцолж байгаа өөр нэгэн сэдэв бол холбогдох хуулийг баталж өгсөн атлаа дагалдах журмыг нь баталж өгөөгүй. Хуулиа хэрэгжүүлэх төсөв тавьж өгөөгүйг яаралтай шийдүүлэх хүсэлтэй байгаа гэв.

Сэтгэгдэл үлдээх

Yostoi unen shuu. Niigem ter chigtee it deer suurilj bna

User

Дэмжих үү?

0 0
Newsletter Subscribe