БЗС: “Илгээлт-2100” хөтөлбөрийн оюутнуудын эрхийг зөрчөөгүй

.Graph
2026-02-05

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж буй 1,055 оюутны санхүүжилт хууль журмын дагуу үргэлжилж байгаа бөгөөд уг үйл ажиллагааг гуйвуулан тайлбарласан мэдээлэл олон нийтийн сүлжээнд түгж байгааг Боловсролын зээлийн сан үгүйсгэлээ.

Тус сангаас мэдээлснээр хөтөлбөрийн хүрээнд шалгарсан оюутнуудыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Боловсролын яам-тай хамтран 2024 оны аравдугаар сард албан ёсоор хүлээн авч, тэтгэлэг, санхүүжилтийн баталгааг хүргүүлсэн байна.

Мөн 2025 оноос мөрдөх шинэ журам нь дараагийн хичээлийн жилээс хэрэгжихээр заагдсан тул 2024–2025 онд шалгарсан оюутнуудад урьдчилан мэдэгдээгүй гэрээний шинэ нөхцөлийг тулгах нь хууль зөрчсөн үйлдэл гэж тайлбарлав.

Үүнтэй холбоотойгоор холбогдох гэрээг асран хамгаалагч, батлан даагчидтай байгуулж эхэлжээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe