Баянхонгор аймагт гуравдугаар сарын 4-ний өдөр 15 настай хүүхэд Toyota Prius загварын автомашиныг жолоодож, хөдөлгөөн эхлэх үедээ гурван настай хүүхдийг мөргөж, эрүүл мэндэд нь хохирол учруулжээ. Насанд хүрээгүй хүүхдээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх, бага насны хүүхдийг авто замын орчинд хараа хянлатгүй орхихгүй байхыг ТЦГ-аас сэрэмжлүүллээ.
Сэтгэгдэл үлдээх