Италийн Милан хотноо болж буй 65 дахь удаагийн өвлийн олимпын "Futura" лого нь олимпын түүхэн дэх анхны онол нийтийн саналаар сонгогдсон лого болжээ. "Милан Кортина 2026" олимпын наадмыг зохион байгуулах хороо тус логог 2021 оны гуравдугаар сард албан ёсоор танилцуулсан юм.
Ингэхдээ тус оны гуравдугаар сарын 7-25-ны өдрүүдэд дэлхийн хэмжээнд олон нийтийн санал асуулга зохион байгуулжээ. Олон улсын олимпын хорооны мэдээлснээр 169 орноос 871,000 гаруй хүн саналаа ирүүлсэн бөгөөд оролцогчдын 75 орчим хувь нь "Futura"-г дизайныг сонгожээ.
"Futura" нь “ирээдүй” гэсэн утгыг агуулж байгаа бөгөөд мөс мэт цагаан шугамаар “26” гэсэн тоог дүрсэлжээ. Энэ нь олимпын тогтвортой хөгжил болон урт удаан оршин тогтнох бэлгэдлийг илэрхийлж байгаа юм. Мөн нүүрстөрөгчийн ялгаралгүй олимп зохион байгуулахыг уриалж, Хойд Итали даяар эдийн засгийг хөгжүүлэх зорилготой бэлгэдэл ажээ.
Сонгогдсон логог Милан дахь “Милано Кортина 2026”-ийн төв байрнаас Ром дахь CONI-ийн танхимтай хамтран онлайнаар танилцуулжээ.
Сэтгэгдэл үлдээх