Санхүү Эдийн Засгийн Их Сургууль нийгмийн хариуцлагын хүрээнд 2023 оноос хэрэгжүүлж буй “Эдийн засаг ба Сэтгүүл зүй” төслийн хүрээнд сэтгүүлчдэд зориулсан “Эдийн засаг, санхүүгийн сургалт”-ын 4 дэх удаагийн сургалтын төгсөлтийн үйл ажиллагаагаа өчигдөр буюу лхагва гарагт болж өндөрлөлөө.
Энэхүү сургалт нь Рио Тинто Монгол ХХК-ийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн 2025 оны 11 дүгээр сараас эхэлж дараах агуулгын хүрээнд нийт 12 долоо хоногийн хугацаанд үргэлжилсэн. Үүнд:
Сургалтад телевиз, сонин сэтгүүл, мэдээний сайтууд байгууллагуудын хэвлэл мэдээллийн хэлтэс, төр болон хувийн хэвшлийн 20 байгууллагын 25 сэтгүүлч хамрагдаж, амжилттай төгсгөн, сертификатаа өнөөдөр гардлаа.
“Чадварлаг сэтгүүлч - Чанартай мэдээлэл” уриан дор зохион байгуулагдсан энэхүү сургалтыг дэмжин ажилласан Рио Тинто Монгол ХХК, сэтгүүлчдээ сургах боломжоор хангасан хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлага, төслийг хамтран хэрэгжүүлж байгаа СЭЗИС-ийн эрдэмтэн, багш нар, “Сэтгүүл зүйн Инновац Хөгжлийн Үүр” төвийн хамт олон дэмжин ажиллажээ.
Сонирхуулахад, “Эдийн засаг ба сэтгүүл зүй” төслийн хүрээнд 2026 оны гуравдугаар сараас эхлэн хэвлэл мэдээллийн байгууллагын удирдах ажилтанд зориулсан “МЕДИА ЭНТРЕПРЕНЕРШИП” сургалтыг зохион байгуулахаар болжээ.
Сэтгэгдэл үлдээх