13 настай хүү дөрвөн цагийн турш сэлж, далайд гацсан гэр бүлээ аварчээ

.Graph
2026-02-06

Австралид 13 настай хүү далайн усанд дөрвөн цагийн турш сэлж, эрэгт хүрснээр гэр бүлээ аварч чаджээ.

Тодруулбал, өнгөрсөн баасан гарагийн үдээс хойш Остин хүүгийн гэр бүл Пертээс өмнө зүгт 200 км (124 миль) зайд орших Квиндалуп хотод байрлах амралтад байх үедээ гэр бүлээрээ каяак завиар аялжээ. Энэ үеэр хүчтэй салхилсны улмаас тэдний хийлдэг сэлүүрт завь эргээс холдсон байна. Улмаар 13 настай Остин Аппелби гэр бүлээ аврахын тулд тасралтгүй дөрвөн километр сэлж, далайн эргээс хоёр километр зайд гүйсний эцэст ээжийнхээ утсаар тусламж дууджээ. Дуудлага хийснийхээ дараа Остин ухаан алдаж, эмнэлэгт хүргэгджээ.

Остин хэлэхдээ “Би маш их сандарсан ч хэр их ядарч байгаагаа мэдрээгүй. Эрэг дээр очмогцоо надад нисдэг тэрэг, онгоц, завь хэрэгтэй байна. Гэр бүл маань далайд байгаа" гэжээ. Эрэн хайх ажиллагаа хоёр цаг гаруй үргэлжилж, 47 настай ээжийг нь болон 8, 12 настай дүү нарыг нь нисдэг тэргээр аварсан байна.

Эл үйл явдал болсны дараа Остин BBC-д өгсөн ярилцлагадаа "Би өөрийгөө баатар гэж бодохгүй байна. Би зүгээр л хийх ёстой зүйлээ хийсэн" хэмээн ярьжээ. Остин усанд сэлэлтийн спортоор хичээллэдэг байсан бөгөөд ээж нь "13 настай хүүгээсээ дөрвөн цаг усанд сэлэхийг хүсэх миний амьдралын хамгийн хэцүү шийдвэр байсан" гэжээ. Мөн тэд далайн эрэгт гарах хүртлээ Остинг амьд эсэхийг мэдэхгүй байсан талаараа ярьжээ. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe