Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын албанаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны ажлын албаны дарга С.Даваасүрэн: Өмнөх онтой харьцуулахад агаарын бохирдол 26 хувиар буурсан. Гэр хорооллын айл өрхүүд хагас кокшжсон түлш хэрэглэснээс үүдэн энэхүү үр дүнд хүрсэн. Лабораторийн шинжилгээгээр хагас кокосжсон түлшийг өмнөх сайжруулсан түлштэй харьцуулахад хүхэр 46 хувиар буурсан байна.
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Л.Баттөр: 2023 онд 3184 хүн, 2024 онд 2830 хүн, 2025 онд 2267 хүн тус тус угаартжээ. Харин нас баралтын тухайд, 2023 онд 61 иргэн, 2024 онд 53, 2025 онд 30 иргэн нас баржээ. Үхлийг тоог бууруулах нь, цаад учир шалтганаарыг тандан судлах нь чухал.
УЦУОСМХ-ийн захирал Г.Сарантуяа: 10 жилээс дээш насжилттай автомашинаас гарч байгаа бохирдлын хэмжээ өндөр байна. 2024 онд насжилт өндөрт автомашин 78 мянга байсан 2025 онд 100 мянга болж нэмэгдсэн байна. Бохирдуулагч бодисын нөлөө автомашинаас гарч байгаа нь илүү хоруу чанартай байдаг.
Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийн дарга Б. Баттулга: Есдүгээр сараас хойш 132 мянган удаагийн угаарын хийн тохиолдол илэрсэн. Бид 8000 гаруй өрхөд агаар сэлгэх, зөвлөгөө мэдээлэл өгч ажилласан. Мөн зорилтот өрхүүд болон дуудлагаар 2241 айлын янданг хөөлж, засвар үйлчилгээ үзүүлж ажилласан.
Сэтгэгдэл үлдээх