XXV дахь удаагийн өвлийн олимпын наадам Итали улсын Милан хотноо "Милан-Кортина 2026" нэртэйгээр болж байгаа билээ. Албан ёсны нээлтийн үйл ажиллагаа орон нутгийн цагаар баасан гарагт 20:00 цагт эхлэх бол Улаанбаатарын цагаар бямба гарагт шөнийн 03:00 цагаас эхлэх юм.
Наадам хоёрдугаар сарын 6-наас 22-ныг дуустал үргэлжлэх бөгөөд нийт 93 орны 2,871 тамирчин 116 багц медалийн төлөө өрсөлдөх юм. Манай улсаас гурван тамирчин хоёр төрөлд хүч сорих билээ.
Милан хотын “Сан Сиро” цэнгэлдэх хүрээлэнд болох нээлтийн арга хэмжээнд агуу дэлхийн одод үзүүлбэрээ үзүүлэх юм. Үүнд Мэрайя Кэри , Лаура Паусини, Ланг Ланг, Андреа Бочелли, Сесилиа Бартоли, Гали нар болон АНУ-ын багийн дасгалжуулагч болох Снуп Догг нар багтжээ.
Монгол тамирчдын тоглолтын хуваарийг харах бол энд дарна уу.
Сэтгэгдэл үлдээх