Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч болон Чингис хаан банк ХХК-аас нэхэмжилсэн нийгмийн даатгалын сангийн өр төлбөрт нийт 39.0 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 99 үл хөдлөх хөрөнгийг тооцон шилжүүлэн авснаас 12.0 тэрбум төгрөгийн 62 үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулаад байна.
Худалдан борлуулагдаагүй үлдсэн 37 ширхэг хөрөнгөнөөс шууд худалдан борлуулах боломжтой 11 үл хөдлөх хөрөнгийн мэдээллийг нээлттэй мэдээллэж байна.
Шууд худалдан борлуулах хөрөнгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ажлын өдрүүдэд 08:30-17:30 цагийн хооронд 11-321138, 8076-0777 утсаар холбогдож лавлана уу.
Цаашид тус газраас бусад үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулахаар нээлттэй дуудлагын худалдааг зохион байгуулах бөгөөд зарыг нийгмийн даатгалын байгууллагын цахим хуудас, фэйсбүүк хуудсаар олон нийтэд хүргэх болно.


Сэтгэгдэл үлдээх