Монголын снукер биллиардын спортын тэргүүлэх тамирчин Баярсайханы Нарантуяа 2026 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, хошой аваргын алтан медаль хүртлээ. Азийн аварга шалгаруулах энэ тэмцээн Катар Улсын Доха хотод зохион байгуулагдсан бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн шилдэг биллиардын тамирчид өрсөлдсөн юм. Тэмцээний финалын төлөө тоглолтод Нарантуяа Энэтхэгийн тамирчин Киртана Пандианааг 3:1-ээр ялж, аваргын цолыг гардан авчээ.
Тэрбээр аваргын төлөөх тоглолтод дараах оноогоор ялалт байгуулсан байна:
📌 1-р үе: 44-42
📌 2-р үе: 59-1
📌 3-р үе: 17-49
📌 4-р үе: 57-6 харьцаагаар хожил байгуулж аваргын алтан медаль хүртлээ.

Сэтгэгдэл үлдээх