Японы Либерал Ардчилсан нам ээлжит бус сонгуульд илт ялалт байгуулж, Санаэ Такаичи эрх мэдлээ баталгаажууллаа

.Graph
2026-02-09

Санаэ Такаичи Японы анхны Ерөнхий сайдаар томилогдсоноосоо хойш дөрвөн сарын дараа парламент дахь суудлаа ахиулахын тулд ээлжит бус сонгууль зарласан билээ. Өчигдөр буюу ням гарагт ийнхүү сонгуульд Такаичи илт ялалт байгуулж, эрх мэдлээ бэхжүүллээ.

Тус улсын эрх баригч Либерал ардчилсан нам Японы доод танхимын 465 суудлаас 352 суудал авч, түүхэн ялалт байгуулж буй нь Дэлхийн II дайнаас хойш нэг нам олонхын суудлыг бүрдүүлсэн анхны тохиолдол болжээ. Сонгуулийн өмнө Санаэ Такаичи ээлжит бус сонгуульд ялалт байгуулахгүй бол Ерөнхий сайдын суудлаасаа буух амлалт өгч байжээ.

Ням гарагийн сонгууль эхлэхийн өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп түүнийг дэмжиж буй илэрхийлж, Truth дээрээ “Такаичи хүчтэй, хүчирхэг, ухаалаг удирдагч гэдгээ аль хэдийн баталсан" гэж жиргэжээ. Мөн Трамп Такаичигийн ялалтыг тэмдэглэн, “Өнөөдрийн чухал санал хураалтад ялалт байгуулсан Ерөнхий сайд Санаэ Такаичи болон түүний эвсэлд баяр хүргэе. Сонгууль зарлах түүний зоримог, ухаалаг шийдвэр асар их үр дүнгээ өглөө” гэжээ. Трампаас гадна Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Такаичид баяр хүргэж, Энэтхэг болон Японы харилцааг илүү өндөрт хүргэх болно гэдгээ илэрхийлжээ.

Такаичи одоо амжиргааны өртгийн өсөлт болон уналтад орсон эдийн засгаа сэргээх зэрэг асуудалтай нүүр тулж байна. Түүний сонгуульд ялах магадлал өндөр байсан тул хөрөнгө оруулагчид Японы хувьцааг худалдан авч, хувьцаанууд өсөж эхэлжээ. 

Тэрээр Японы залуучуудын дунд нэр хүндээ баталгаажуулсаар, өөрийн сошиал хуудсаараа өдөр тутмын амьдрал болон улс төрийн үйл ажиллагаагаа нээлттэй хуваалцдаг байна. Такайчи сайдын суудалд сууснаасаа хойш Трамптай ихээхэн дотноссон бөгөөд Япон улс батлан ​​​​хамгаалах салбарт илүү их мөнгө зарцуулах ёстой гэдэгт санал нийлцгээж байгаа.

Ням гарагийн өглөө хүйтнийг үл ажран саналаа өгөхөөр явж буй Токио хотын иргэн Юко Сакай "Ерөнхийлөгч Трампын хийж байгаа зүйл болон үндэсний батлан ​​​​хамгаалахын асуудлуудад би санаа зовж байна. Үүнийг санхүүжүүлэх мөнгө хаанаас гарч байгааг би мэдэхгүй байна. Тиймээс батлан ​​​​хамгаалах болон хүмүүсийн амьдралын хооронд төсвийн зарцуулалтыг тэнцвэржүүлэх нь миний хувьд гол асуудал" хэмээн ярьжээ. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe