2025 онд “Оюу толгой” компани Өмнөговийн Тэмээ судлалын төвд 1.03 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор шийдвэрлэлээ

.Graph
2026-02-10

Өмнөговь аймаг 2 дугаар сарын 6–8-ны өдрүүдэд “Түмэн тэмээний баяр”-аа 29 дэх жилдээ тэмдэглэлээ. Түмэн тэмээний баяр нь хоёр бөхт тэмээг маллах арга ухаан, уламжлал, зан заншлаа өвлүүлэх, мөн тэмээтэй холбоотой соёл, спортын хөгжлийг дэмжих зорилготой наадам юм.

 Өмнөговь аймаг тэмээн сүргийн тоо толгойгоороо улсдаа тэргүүлдэг бөгөөд “Галбын говийн улаан",   “Ханын хэцийн хүрэн” гэсэн хоёр үүлдрийг үе дамжин өсгөн үржүүлж ирсэн юм.

Оюу толгойн хөрөнгө оруулалттай Говийн оюу хөгжлийг дэмжих сан (ГОХДС) энэ жилийн Түмэн тэмээний баярыг зохион байгуулахад 50 сая төгрөгийн дэмжлэг үзүүллээ. ГОХДС нь орон нутгийн малчид, тэмээчдийн амьжиргаа, аялал жуулчлал болон орон нутгийн онцлог бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг тогтмол дэмжин ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээндээ Өмнөговь аймагт байгуулагдсан Тэмээ судлалын төвийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахад 1.03 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор 2025 онд шийдвэрлэсэн юм.

Мөн Түмэн тэмээний баярыг зорин ирсэн орон нутгийн иргэд, малчид Оюу толгойн “Явуулын мэдээллийн төв”-өөр зочилж, уурхайн усны хэрэглээ, үйл ажиллагаатай холбоотой сонирхсон асуултуудаа асуун, мэдээлэл авлаа.

Зургийн тайлбар: Оюу толгойн Явуулын мэдээллийн төвд   

 

Зургийн тайлбар: Оюу толгойн Явуулын мэдээллийн төв

Говийн оюу хөгжлийг дэмжих сан Өмнөговийн эрүүл мэндийн байгууллагуудын чадавхыг бэхжүүлж байна

ГОХДС “Өмнөговь аймгийн иргэдийн эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр”-ийнхөө хүрээнд Цогт-Овоо сумын Эрүүл мэндийн төвийн эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, мөн лабораторийн оношилгооны хүчин чадлыг сайжруулах зорилгоор Биохимийн бүрэн автомат анализаторыг хүлээлгэн өглөө.  Ингэснээр Цогт-Овоо сумын иргэд сумын иргэд элэг, бөөр, нойр булчирхай, зүрх судас, өөх тосны солилцоо, цусны сахар, үе мөчний үрэвсэл зэрэг олон төрлийн биохимийн шинжилгээг сумандаа өгөх боломжтой болж байна.

Мөн Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төвийг тарваган тахал болон хачгийн голомтын тандалт судалгаанд   шаардлагатай молекул биологийн оношлуур, урвалжаар хангалаа.

Ингэснээр хачгийн гаралтай халдварт өвчний байгалийн голомтыг молекул биологийн аргаар илрүүлэх, тандалт судалгааны үр нөлөөг нэмэгдүүлэх боломж бүрдлээ. Тухайлбал хачгийн байгалийн голомтын тандалтын хүрээнд 612 сорьцод шинжилгээ хийж, хачигт риккетсиозын халдварыг илрүүлсэн байна.

Сэтгэгдэл үлдээх

Good

Zoch

Дэмжих үү?

1 0
Newsletter Subscribe